card

АЛЬФА ЗОНЕ НЬ ЗӨВХӨН ОРОН СУУЦ БУС ШИНЭ ТАНСАГ ОРЧНЫГ БҮТЭЭХ ОНЦГОЙ ТӨСӨЛ ЮМ.

АЛЬФА ЗОНЕ ТӨСӨЛ НЬ БИЕТ ҮНЭ ЦЭНЭЭС ДАВСАН БИЕТ БУС ҮНЭ ЦЭНИЙГ МЭДРҮҮЛЭХ “THE NEW LUXURY” КОНЦЕПЦТОЙ ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГӨ, КОММУНИТИ ХӨГЖҮҮЛЭЛТИЙН ТӨСӨЛ ЮМ.

Бид 498 айлыг чанартай, тав тухай орон сууцаар хангахаас гадна оршин  суугчиддаа зориулсан “Alpha Community Center”-ийг хөгжүүлж байна. Энэхүү центерийн үйл ажиллагаагаараа дамжуулан хөршүүд хоорондоо танилцах, хүсэл сонирхлоороо нэгдэх, найз нөхөд болох, бизнесийн хамтрагчаа олох, урт хугацааны найрсаг харилцаа үүсгэх бололцоог бүрдүүлж байгаа юм.

“Luxury” буюу “Тансаг” гэдэг үгийн агуулга нь цаг хугацаа өнгөрөх тусам хувьсан өөрчлөгдөж байдаг. Орчин үеийн хүмүүсийн амьдралын хэв маягт гарч буй өөрчлөлт нь хүмүүсийг илүү бие биетэйгээ ойрхон байх, цагийг үр ашигтай өнгөрүүлэх, гоо зүйн таашаал авах, бодит үнэ цэнийг сайшаах хандлагатай болгож байна. Энэхүү шинэ хандлагыг “The New Luxury” хэмээн нэрлэх болсон.

Хүсэлт илгээх