card

ХЭРЭГЦЭЭНД НИЙЦСЭН, ҮР АШИГТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАЛТ БОЛ ТАНСАГЛАЛ ЮМ.

ТӨСЛИЙН БАГИЙНХАН ӨРӨӨНИЙ ТАЛБАЙ, ДОТОР ФУНКЦҮҮД ТЭДГЭЭРИЙН ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫГ ХИЙХДЭЭ ХЭРЭГЛЭГЧИЙН ТӨЛЖ БУЙ ТӨГРӨГ БҮРИЙГ ҮР АШИГТАЙ БАЙЛГАЖ, ТАВ ТУХТАЙ АМЬДРАХ ОРЧИН БҮРДҮҮЛЭХИЙН ТУЛД ТӨСӨЛ ХӨГЖҮҮЛЭЛТИЙН НИЙТ ХУГАЦААНЫ 60-70%-ИЙГ ЗӨВХӨН ӨРӨӨНИЙ ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫГ ОНОВЧТОЙ ХИЙХЭД ЗАРЦУУЛЛАА.

Хэрэглэгчийн хэрэгцээ шаардлага, бусад орны туршлага,  орчин үеийн амьдралын хэв маяг зэргийг судалсны үндсэн дээр айлуудын төлөвлөлтийг хийж, бодит орон зайд хөрвүүлэн туршиж хамгийн оновчтой хувилбаруудыг сонгож хөгжүүлэв. Зохион байгуулалтын давуу талууд:

Хэрэглээнд тулгуурласан олон төрлийн талбайн хэмжээ болон өрөөний сонголттой

Өндөр тааз, саруулхан цонхыг төлөвлөсөн нь орон зайг илүү мэдрүүлнэ

Зочны өрөөний зохистой хэлбэр, хэмжээг бий болгосон

Орон зайг саруулхан болгох үүднээс үүдний шүүгээ, унтлагын өрөөний шүүгээг суурилуулсан

Орчин үеийн чиг хандлага бүхий интерьер дизайны шийдэлтэй

Айл бүрт агуулахын өрөө, угаалга хийх өрөөг тусад нь төлөвлөсөн

Өрөөний зохион байгуулалтыг оновчтой төлөвлөснөөр талбай ашиглалтыг нэмэгдүүлж чадсан

Хүсэлт илгээх