Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Б.Баасандорж, Бүгд Найрамдах Солонгос Улсын Шүүхийн харьяа Төрийн албан хаагчдын сургалтын төвийн захирал Им Юнг Му нар өнөөдөр /2019.09.17/ БНСУ-ын Гүяанг хотноо хоёр байгууллагын хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор Санамж бичигт гарын үсэг зурлаа.