Хамгийн үр ашигтай зохион байгуулалтыг хийхийн тулд хамгийн өндөрч ач холбогдолыг өгч ажилласан
Төслийн багийнхан өрөөний талбай, дотор функцүүд тэдгээрийн зохион байгуулалтыг төлөвлөхдөө олон талт судалгаануудыг хийж, төлөвлөлтийн хувилбаруудыг гаргаж, гарсан хувилбаруудыг бодит хэмжээст модел босгон дотор нь алхаж, туршиж үзсэний үндсэн дээр сайжруулалтуудыг хийж хөгжүүлсэн.
Хэрэглэгчийн төлж буй төгрөг бүрийг үр ашигтай байлгах, тав тухтай амьдрах орчиныг бүрдүүлэхийн тулд төсөл хөгжүүлэлтийн нийт хугацааны 60-70%-ийг зөвхөн өрөөний зохион байгуулалтыг оновчтой хийхэд зарцуулсан.
Хэрэглээнд тулгуурласан олон төрлийн талбайн хэмжээ, өрөөний сонголттой
Өрөөний зохион байгуулалтыг оновтой хийснээр үр ашигтай байдал нэмэгдсэн
Зочны өрөөний зохистой хэлбэр, хэмжээг бий болгосон
Орон зайг саруулхан болгох үүднээс үүдний шүүгээ, унтлагын өрөөний шүүгээг суурилуулсан
Айл бүрт агуулхын өрөөг төлөвлөсөн
Айл бүрт угаалга хийх өрөөг тусад нь шийдсэн